Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа цахим хаягаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр " Ажлын сүүлийн өдрийн шуурхай, захирлын зөвлөлийн хурал, мөн ТУЗ-аар 2024 оны эдийн засгийн зорилтод түвшний төлөвлөгөөгөө батлууллаа.
Ажилчдынхаа цалин урамшууллыг цагт нь олгож, түлш, цахилгаан, усны төлбөр, НДШ татварт нийт 2.7 тэрбум төлбөр барагдуулав. 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр компани 93 тэрбум.₮ орлоготой, 6.2 тэрбум.₮ цэвэр ашигтай ажилласныг тайлагналаа. Халуун дотноор хүлээн авч, амжилт, сорилт, жаргал зовлон бүрийг минь хуваалцсан Хөтөл хотын ард түмэн, үйлдвэрийн ажилчид, удирдлагын баг, ТУЗ, Эрдэнэс Монгол нэгдэлд баярлалаа.
Ажлаа өгч буй шалтгаан:
Хөтөлийг луйвардсан нөхдүүдээс бид 375 тэрбум төгрөг буюу нийт ажилчдын 200 сарын цалинтай тэнцэх хохирлыг хууль, шүүхээр нэхэмжилж байгаа. Олж авах ёстой! Шүүх нь дийлэхгүй бол энэ луйварчидтай ард түмэн, үйлдвэрийн хамт олон, үйлдвэрчний эвлэлтэй нэгдэж тэмцэнэ.
Мөн зөвхөн цемент шохойн ч биш бүх төрийн өмчит компаниудыг биржид бүртгэлтэй, нээлттэй ХК болгохын төлөө тэмцэж баялагтаа жинхэнэ эзэн Монголчууд болгохын төлөө тэмцэлээ үргэлжлүүлнэ.
Баяртай Хөтөл, би та бүгдээсээ бүр яваагүй ээ эргээд эдгээр асуудлуудыг шийдэх зорилгоор улам нягтарч ажиллах болно" гэжээ.