NBA залуу од тэрбээр улирал эхэлснээс хойш 25 тоглолтод оролцох эрхээ хасуулсан. Тэгвэл түүнд тооцсон хариуцлага дуусаж, өнөө өглөө анхны тоглолтоо Нью Орлеанс Пеликанс багийн эсрэг хийсэн юм. Улмаар уг тоглолтын дөрөв дүгээр үеийн төгсгөлд 113-113 онооны харьцаатай байх үед Морант хожлын шидэлтийг хийж багаа ялалтад хөтөллөө.
Тэрбээр энэ тоглолтод 34 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 8 ашигтай дамжуулалт, 2 бөмбөг таслалт гэсэн онцгой тоглолтыг үзүүлжээ.
Морант уг тоглолтод оролцохоос 2 хоногийн өмнө “Би маш олон буруу зүйл хийсэн. Олон нийтэд ил болоогүй зөндөө зүйл бий. Гэхдээ өнгөрснийг өөрчлөх биш өөрийгөө өөрчилсөнд, намайг өөрчилсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Эмчилгээний дараа амьдралыг шинэ өнцгөөс харж , хэрхэн өөрийгөө авч явах , юу хийж болохгүй гээд бүгдийг ойлгосон. Би одоо байгаа энэ байр сууриндаа талархаж байна. Memphis баг маань улирлыг тааруу эхлүүлсэн нь миний буруу шийдвэр гаргасантай холбоотой. Бүх хариуцлагыг би хүлээнэ” хэмээн хэлсэн юм.