Нүүрсний сонсголын хоёр дахь шат гурав дахь өдрөө үргэлжилж буй. "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагааны хийсэн хяналт шалгалтын мэдээллийг сонссон. Энэ үеэр тус компанийн ТУЗ дахь 29 гишүүн "Утааг бууруулсан" хэмээн 1.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал өөрсдөдөө олгосон нь олны бухимдлыг төрүүлсэн. Тухайлбал,
ТУЗ-ийн гишүүн О.Одбаяр нь 30.1 сая төгрөгийн урамшуулал, 42.2 саяын цалин авчээ.