Дэлхийн аварга П.Мөрөн: Хамгийн их хүсэж буй зүйл минь энэ амжилт дараагийн Монгол тамирчдад хүрэх гүүр болох

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 44 секунд

ОУХМ П.Мөрөн 2026 оны Dakar Rally-д амжилттай уралдсаны дараа Rally-Raid дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван гараанд өрсөлдөж, нийт 61 оноо цуглуулан Rally 3 ангилалд дэлхийн аварга боллоо.

Тэрээр эхний гараа болох BP Rally Portugal-д хүрэл медаль, хоёр дахь гараа болох Desafío Ruta 40-д алтан медаль, гурав дахь гараа болох Rally du Maroc-д мөнгөн медаль хүртжээ.

П.Мөрөн энэ амжилтынхаа талаар “Энэ бол зөвхөн миний хувийн амжилт биш. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Монголын мотоспортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилт гэж бодож байна” хэмээн хэлсэн байна.

Мөн тэрбээр цаашдын зорилгоо дараагийн Монгол тамирчдад зам нээж өгөх явдал гэдгийг онцолжээ.

Тэрээр “Хамгийн их хүсэж байгаа зүйл минь — энэ амжилт энд хүрээд дуусах биш, харин дараагийн Монгол тамирчдад хүрэх гүүр болох юм. Цаашдаа Монголын олон залуус Rally 3, Rally 2, GP зэрэг дэлхийн дээд түвшний ангиллуудад өрсөлдөж, медаль, цом хүртэх замыг нь нээж өгөхийг хүсэж байна” гэжээ.

П.Мөрөн “Өнөөдөр би анхны алхмыг хийлээ. Маргааш Монголын олон тамирчин дэлхийн тавцанд зогсоно гэдэгт итгэж байна” хэмээн онцлоод, амжилтад нь тусалж, дэмжсэн албан байгууллага, хувь хүмүүс, гэр бүл, найз нөхдөдөө талархсан байна.

“ТТАХНЭ-ийн эмч унтуулгад хэрэглэдэг бодисоо өөртөө хэтрүүлэн хэрэглэж, тасарч унасан” гэв
“ТТАХНЭ-ийн эмч унтуулгад хэрэглэдэг бодисоо өөртөө хэтрүүлэн хэрэглэж, тасарч унасан” гэв
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: П.Мөрөн бага насныхаа хүсэл мөрөөдлийг хөдөлмөр, тэсвэр хатуужлаар бүтээж, дэлхийн аваргын оргилд хүрлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: П.Мөрөн бага насныхаа хүсэл мөрөөдлийг хөдөлмөр, тэсвэр хатуужлаар бүтээж, дэлхийн аваргын оргилд хүрлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!