Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Амжилт гаргаад ирэхэд нь салбарын яам хүлээж аваад урам өгөхөд юу нь болохгүй байна

Ангилал
Улс төр Спорт
Огноо
Унших
2 минут 49 секунд

"PubG Mobile"-ын ДАШТ-ий аварга болон шагналт байрын эздийг өнөөдөр /2023.12.14/ ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээн авч баяр хүргэн, шагнаж урамшуулсан. Тэгвэл зарим иргэдийн зүгээс шүүмжлэлийг дагуулаад буй. Энэ талаар Н.Учрал сайд цахим хуудсаараа дамжуулан тайлбар өглөө. Тэрбээр,

"Цахим спорт цахим эдийн засагт том хувь нэмэр оруулдаг болсныг нийгэмд болон улс төрчдөд ойлгуулах гэж аваргуудыг хүлээж авсан. Үгүй бол и-спортынхныг зүгээр нэг "PC" тоглодог гэж хараад байдаг хүмүүс олон байна. Энэ чинь бие даасан спорт болсон шүү дээ. Тэр байтугай дэлхийн хэмжээнд 2022 оны нийт орлого нь 3.8 тэрбум долларт хүрсэн. Цахим спортын салбарын эдийн засгийн жилийн өсөлт 8.65 хувиас дээш байна. Манай баг тамирчдын гадаадын тэмцээн уралдаануудаас авсан шагналууд Монгол Улсын энэ салбарын экспортын орлого гэж ойлгох нь зүйтэй.

И-Спортын хувьд интернэтийн хурд бол амжилтанд нөлөөлөх томоохон хүчин зүйл байдаг онцлогтой юм. Энэ онцлогоос шалтгаалан тамирчдын зүгээс Монгол Улсаас тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийхэд энгийн хэрэглээний интернэтийн хурдны хоцрогдол тодорхой хүндрэл учруулдаг талаар саналаа илэрхийлсэн. Одоо тэд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас энгийн хэрэглэгчийн түвшний интернэт хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл,

И-спорт гэдэг энэ мэргэжлийн шинэ төрлийн спортын бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцоход хоцрогдол багатай өндөр хурдны интернэтийн урсгал шаардлагатай. Иймд энэ төрлийн спортоор амжилт гаргасан багуудынхаа бэлтгэлийн байрыг Монгол Улсын олон улсын интернэтийн гарцтай өндөр хурдны сүлжээгээр шууд холбож, хоцрогдол багатай интернэтийн үйлчилгээгээр нэг жилийн турш хангах асуудлыг "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК хариуцан ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Мөн "Цахим элч"-ээр тодруулж ирэх жил тэмцээн уралдаанд ороход нь виз болон бусад шаардлагатай зүйлсээр Засгийн газрын зүгээс дэмжихээ илэрхийлсэн.

Ийм амжилт гаргаад ирэхэд нь салбарын яам хүлээж аваад урам өгөхөд юу нь болохгүй байна. Харин шагналын татварын хувьд "Давхар татварын гэрээтэй орноос авсан шагнал учраас давхар татвар тооцохгүй" гэж ТЕГ-аас мэдээлэл авлаа. Угаасаа шагналын татвар нь тус орондоо төлөгдсөн" хэмээв.

Осол гаргасан автобусны жолоочийг торгож, хохирлыг даатгалаар төлүүлжээ
Осол гаргасан автобусны жолоочийг торгож, хохирлыг даатгалаар төлүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.