Олон нийтийн цахим сүлжээнд "Хэнтий аймагт 44 зорчигч тээвэрлэж явсан автобус ноцтой осол гаргажээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн. Үүнийг тодруулахад Хэнтий аймгийн төвөөс урагш автозамд том оврын автобусны жолооч "Э" нь замын хажууд зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн осол бүртгэгдсэн.
Ослын улмаас хүний биед гэмтэл тогтоогдоогүй тул жолоочийг ЗТХ-ийн 14.7.5.1 д зааснаар торгож, автомашины хохирлыг даатгалаар шийдвэрлэжээ.