Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн Эрүүл мэндийн төвд “Мэс засал, гэмтлийн тасаг“ нээгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

“Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2.11, 2.2.12, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 04-р сарын 16-ний өдрийн А/59 тоот тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд дүүргийн 342112 хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдлээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын болон хүний гавьяат зөвлөх эмч, Академич, Монголын мэс засалч нарын холбооны ерөнхийлөгч Н.Баасанжав, СХДЭМТ-ийн дарга Ч.Өнөрсайхан, Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга С.Батчимэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тус тасаг нь дараахтусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Тодруулбал,

  • Ерөнхий мэс засал
  • Хэвлийн хөндийн дурангийн мэс засал
  • Бөөр шээсний замын нээлттэй болон хавдрын мэс засал
  • Зүрх судасны мэс засал
  • Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
  • Бүдүүн шулуун гэдэсний хавдрын мэс засал
  • Гэмтлийн зарим нэр төрлийн мэс засал
  • Хэвлийн хөндийн яаралтай мэс засал

ЕТГ: Үндсэн хуулинд бэлчээр, нийтийн эдэлбэр, улсын тусгай хэрэгцээнээс бусад газрыг зөвхөн МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ЭЗЭМШҮҮЛНЭ гэж заасан байдаг
ЕТГ: Үндсэн хуулинд бэлчээр, нийтийн эдэлбэр, улсын тусгай хэрэгцээнээс бусад газрыг зөвхөн МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ЭЗЭМШҮҮЛНЭ гэж заасан байдаг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд