Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕТГ: Үндсэн хуулинд бэлчээр, нийтийн эдэлбэр, улсын тусгай хэрэгцээнээс бусад газрыг зөвхөн МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ЭЗЭМШҮҮЛНЭ гэж заасан байдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар нүүрсний сонсголоор ил болсон. Уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн талаар Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өглөө. Ингэхдээ "Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой БАРИМТ ил боллоо. Тиймээс хууль хүчний байгууллагаар уг асуудлыг шуурхай шалгах үүргийг ЗГ-т өглөө" хэмээв.

Улмаар Үндсэн хуулинд газар эзэмших тухай хэрхэн заасан байдгийг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, хууль зүйн доктор А.Бямбажаргал танилцууллаа.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК Элгэн ХХК-тай 28 тэрбум төгрөгийн гэрээ байгуулснаас 3 тендер шалгаруулалт ЗӨРЧИЛТЭЙ байсан гэв
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК Элгэн ХХК-тай 28 тэрбум төгрөгийн гэрээ байгуулснаас 3 тендер шалгаруулалт ЗӨРЧИЛТЭЙ байсан гэв
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.