Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: 2012 онд Тавантолгой ХК-д аудитын хязгаарлалттай дүгнэлт өгсөн боловч Өмнөговь аймгийн Ерөнхий аудитор хянаж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.05/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо сонсголоор төрийн болон татвар, гаалийн байгууллагаас Тавантолгой ХК-д хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч байна.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар, Өмнөговь аймгийн Архивын тасгаас Ардын хянан шалгах хороо, Аймгийн аудитын хөмрөгт Тавантолгой ХК-ийн 1995-1999, 2003-2005, 2008 онд хяналт шалгалт хийсэн материал байхгүй байна гэсэн байна. Шинжээч энэ талаар "Өөрөөр хэлбэл, санхүүгийн тайланд хийж буй аудитын тайлан байнгын архивын нэгж болох ёстой. Ийм байдлаар архивын баримт материалыг дутуу бүртгүүлж байсан байна" гэв. Мөн 2012 онд Дөлгөөн хайрхан уул аудит ХХК Тавантолгой ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хязгаарлалттай дүгнэлт өгсөн боловч аудитын тайланг Өмнөговь аймгийн Аудитын газрын Ерөнхий аудитор хянаж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна гэлээ.

Д.Дорлигжав Түр хорооны даргыг “ЗАГНАВ“
Д.Дорлигжав Түр хорооны даргыг “ЗАГНАВ“
 
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.