Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнх-Оргил: ҮХЦ заримдаа төр, засаг руугаа нулимсан шийдвэрүүд гаргаж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 5 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Нэр дэвшигчийн сонсголтой холбогдуулан гаргасан уг дүгнэлт судлаачид, иргэний нийгмийн байгууллага, олны анхаарлын төвд байгаа. Учир нь нээлттэй, ил тод байдлыг дэмжих зорилгоор төрийн өндөр албан тушаалтнуудыг томилохын өмнө иргэдийн мэдэх эрхийг хангах, олон нийтэд танилцуулах зорилгоор нэр дэвшигчийн сонсгол хийхээр хуульчилсан зарим зохицуулалтыг Цэц түдгэлзүүлээд байгаа юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Цэц заримдаа арай ч дээ гэмээр гомдмоор шийдвэрүүд гаргаж байгаа. Хуурамч түлштэй холбоотой асуудал дээр Үндсэн хууль зөрчсөн гээд оруулаад ирсэн. УИХ татвар тавих эрхгүй болж байна. УИХ төр засгаа нулимсан шийдвэрүүд гаргаж байгаа. Заримдаа боломжийн шийдвэр гаргаж байгаа. Харин энэ удаагийнхийг их боломжийн гэж харж байна. Бүх нээлттэй сонсголыг буруутгаагүй. Бусад албан тушаал дээр тухайн сонсголыг явуулах нь зөв. Харин Ерөнхийлөгч Үндсэн хуулиар эрх аваад эрхийнхээ дагуу ҮХЦ-д нэр дэвшүүлээд,түүнийг нь дахиад УИХ дээр авч ирээд сонсгол хийгээд байхаар Ерөнхийлөгчид олгогдсон эрхийг хөндөөд байгаа юм бишүү гэж байна. Прокурорыг ч сонсголоо хий гэж байна. Энэ нь зөв. Ялгаж салгаад байна. Энэ талаар жаахан ярьж суумаар байсан юм.

Хоёрдугаарт, дахин нэр дэвшүүлэхэд сонсгол хийдэг нь буруу гэдэгтэй санал нэгтэй байна. Анх томилогдоход нь сонсгол хийсэн. Цэцийн гишүүний хараат бус байдал руу халдаж байгаа зүйл. УИХ, ҮХЦ хоёрын харилцааны асуудал маш эмзэг. Бид хууль батлах эрхтэй. Цэц ч бас хуулиар хүлээсэн үүрэгтэй. Тиймээс энэ харилцаанд бодолцож харилцах хэрэгтэй байгаа юм" гэлээ.

Г.Занданшатар УИХ-ын эмэгтэй гишүүдэд “АНХААРУУЛГА“ өгөв
Г.Занданшатар УИХ-ын эмэгтэй гишүүдэд “АНХААРУУЛГА“ өгөв
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.