Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад Сөүлийн боловсролын газраас хандивлаж буй компьютеруудын засвар, угсралтыг гүйцэтгэж буй COMWIN байгууллагад зочлов.
Солонгос улсад хуучин компьютеруудыг сэлбэн шинэчилж дахин ашигладаг үйл ажиллагаа, үйлдвэрлэл, угсралтын процесстой танилцлаа. Энэхүү үйл ажиллагааг Монголын мэргэжлийн боловсролын сургууль, их сургуулиудыг түшиглэн зохион байгуулах боломжтой. Солонгосын талаас зөвлөн тусалж, дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгдлээ.
Сэлбэн сайжруулж, угсарсан нийт 30.0 сая компьютерыг дэлхийн улс орнуудад нийлүүлсэн байна. Шинэ зууны боловсрол төслийн хүрээнд нийлүүлсэн Леново брэндийн зөөврийн компьютерийг сэлбэн сайжруулж дахин ашиглах боломжтой юм. Одоогийн байдлаар 2000 леново зөөврийн компьютерыг сэлбэн шинэчилжээ.
Мөн сэлбэн сайжруулсан компьютерыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлэх асуудлаар санал солилцлоо.