Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэдэг. Цэцэрлэгийн хүүхдүүдийн тухайд, шүдний оо, сойз, саван зэрэг ариун цэврийн хэрэгслүүд шаардлагатай болдог.
Тэгвэл энэ жил Боловсролын Ерөнхий газраас цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлдэх ариун цэврийн жагсаалтыг гаргахдаа "Urgana" брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг санал болгож, нэг компанид шууд давуу байдал олгож байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Тэр ч бүү хэл, энэ нь ашиг сонирхол, авлига үнэртэж байна гэдгийг ч цахим орчинд иргэд нийтэлж байгаа юм.
