Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг долоодугаар сарын 05-наас есдүгээр сарын 05 хүртэл зохион байгуулсан. Тэгвэл тус арга хэмжээний сүүлийн шатны шалгаруулалт буюу “Demo day” өдөрлөгийг есдүгээр сарын 08-нд зохион байгуулах гэж байна.

Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний хүрээнд хоёр сарын турш нийслэлд шинэ стартап бизнес эхлүүлж буй, ажилгүй, 15-34 насны залуусыг Bootcamp, Хурдасгуур хөтөлбөр зэрэг бизнес эрхлэлтийн сургалтуудад үе шаттайгаар хамруулсан.

Тус арга хэмжээний сүүлийн шатны шалгаруулалт болох “Demo day” өдөрлөгт 43 багийн 105 оролцогч өрсөлдөх бөгөөд шилдэг 18 багийг шалгаруулж, баг тус бүрд 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох юм.

Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, “Стартап Маркетинг Спэйс” ХХК, “Хөгжлийн шийдэл” ТББ, “Жи Эс Эй Эс” ХХК, “Алтан алхам” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

ЦЕГ: Нохойд хазуулсан эмэгтэйд тусламж үзүүлээгүй болон нохойгоо хамгаалалтгүй байлгасан иргэдийг олж тогтоон Эрүүгийн хуулийн дагуу шалгаж байна
ЦЕГ: Нохойд хазуулсан эмэгтэйд тусламж үзүүлээгүй болон нохойгоо хамгаалалтгүй байлгасан иргэдийг олж тогтоон Эрүүгийн хуулийн дагуу шалгаж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.