Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шивээ-Овоо” ХК 15 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа тул санхүүгийн алдагдлыг бууруулахыг үүрэг болгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

Тус компани нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45 мянган төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39 мянган төгрөг. Үүнээс болж “Шивээ-Овоо” ХК алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны алдагдал 15 тэрбум төгрөгт хүрээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн санхүүгийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Санхүүгийн алдагдлыг бууруулах нэг зам нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ийн цахилгаан станц барих юм байна. Үүнийг судалж үзэхийг Ерөнхий сайд даалгалаа.

Мөн Шивээ-Овоо ХК-ийн нүүрсийг дулааны цахилгаан станцад нийлүүлэхээс гадна экспортод гаргах боломж байгаа юм байна. Ойрын хугацаанд экспортод гаргахаар судалж байгааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт хэллээ.

УДШ: “Ардын чуулган нам“ байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл иржээ
УДШ: “Ардын чуулган нам“ байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл иржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.