Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Оюутны байрны дундаж үнэ 690 мянган төгрөгөөс 2 сая 500 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 37 секунд

Навчис шарлах үед нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Дийлэнх нь эх нутгаа орхин эрдэм өвөрлөхөөр ирдэг оюутан залуус байдаг билээ. Тэдэнд хамгийн эхэнд тулгардаг асуудал бол оюутны байр... Шинэхэн оюутнууд догдолсон сэтгэлээ барьж ядан хичээл эхлэхээс 14-21 хоногийн өмнө ирдэг.

Энэ жилийн хувьд их сургуулийн хичээл наймдугаар сарын 28-нд эхэлнэ. Харин их, дээд сургуулиудын дотуур байр наймдугаар сарын 14-нөөс өргөдөл, хүсэлт хүлээн авч есдүгээр сарын 1-нээс оюутнуудаа хүлээн авах аж.

Оюутны байрны үнэ жил ирэх тусам үнээ нэмдэг гэх шүүмжийг оюутнууд, иргэд хэлдэг. Тэгвэл бид энэ удаагийн сурвалжилгаараа оюутны байрны бүртгэл, засвар үнийн талаар бэлтгэлээ.

"Ихэнх оюутны байрнууд наймдугаар сарын сүүлээр оюутнуудаа хүлээн авдаг. Гэвч бид нар наймдугаар сарын эхэн үед л хотод ирчихдэг"

Бидний хамгийн эхэнд зорьсон сургууль бол МУБИС. Тус сургуулийн дотуур байрны засварын ажил дуусаагүй байгаа бөгөөд наймдугаар сарын 14 нөөс оюутны байранд орох хүүхдүүдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч есдүгээр сарын 1-нээс эхний оюутнаа авна гэдгийг холбогдох албан тушаалтан хэлсэн юм.

МУБИС-ийн 3-р дамжааны оюутан Н: "Ихэнх оюутны байрнууд наймдугаар сарын 15, 6 гэхэд хотод ирдэг. Гэтэл оюутны байр наймдугаар сарын сүүлээр оюутнуудаа хүлээн авдаг. Ер нь байх газартай бол хэн оюутны байранд орох вэ дээ. Өнгөрсөн жил л гэхэд хичээл эхэлчихсэн байхад оюутны байрны үүдэнд хүүхдүүд дарааллаад зогсож байсан. Ядаж хичээлийн долоо хоногоос 14 хоногийн өмнө оюутнуудаа хүлээж авбал зүгээр санагддаг" гэв.

Бид оюутны өргөө 2-ыг хариуцан ажилладаг багшаас тодруулга авахад "Хэзээ оюутнуудаа хүлээж авах нь тодорхойгүй байна. Магадгүй наймдугаар сарын 27,8 хавьцаа байх. Илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн дотуур байрны нэг жилийн дундаж үнэ:

  • 4 ортой засвартай өрөө /680 мянган төгрөг/
  • 4 ортой засваргүй өрөө /640 мянган төгрөг/
  • 2 ортой өрөө /1 сая 500 мянган төгрөг/ ​​​​​​

"МУИС"-ийн оюутны байрны төлбөр 690 мянган төгрөгөөс 3 сая 500 мянган төгрөгийн хооронд байна

МУИС-ийн дотуур байр энэ долоо хоногоос эхлэн цахимаар оюутны байрны бүртгэл нь эхлэх бөгөөд аль салбар сургуулийн байрнаас шалтгаалан 690 мянгаас 3 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.

"Хүмүүнлэгийн ухааны их сургууль оюутнуудаа наймдугаар сарын 21-нээс эхлэн хүлээн авна"

Харин хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хувьд нэг жилийн өмнө шинэ байртай болсон бөгөөд зөвхөн 2 ортой өрөөний сонголттой аж. Бүтэн жилийн 2 сая 500 мянган төгрөгийн төлбөртэй. Анх ороход үнийн дүнгээс гадна 500 мянган төгрөгийн барьцаа авна гэдгийг тус байрны зохицуулагч С.Сайнбаяр онцоллоо.

СУРВАЛЖИЛГА: Үерийн улмаас орон гэрээ алдсан 20 өрх шинэ суурьшлын бүсээс нүүгээгүй. Харин ус, цахилгааны асуудал хамгийн их тулгамдаж байна
СУРВАЛЖИЛГА: Үерийн улмаас орон гэрээ алдсан 20 өрх шинэ суурьшлын бүсээс нүүгээгүй. Харин ус, цахилгааны асуудал хамгийн их тулгамдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.