Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ голын усанд нэг хүн осолдож, амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Элстэй тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ “Сэлэнгэ” голын усанд нэг хүн сэлж байгаад живсэн байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл долоодугаар сарын 22-ны өдрийн 14:57 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Сэлэнгэ” голын усанд орж байгаад иргэн А /28 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:34 цагт осолдсон “Элстэй тохой” гэдэг газраас зүүн зүгт 2 км-т “Малчны хороо” гэдэг газарт голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө, маргаашдаа хүчтэй аадар бороо орох тул сонор сэрэмжтэй байна уу
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө, маргаашдаа хүчтэй аадар бороо орох тул сонор сэрэмжтэй байна уу
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.