Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яруу найрагч Ц.Хулангийн шүүх хурал хойшилжээ

Огноо
Унших
1 минут 35 секунд

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн ч хойшилсон байна. Тодруулбал, Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “...шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт...” шүүхэд ирүүлсэн,

Мөн шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нар нь “...шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах...” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч “шүүгдэгч Ц.Хулан”-ийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаан болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, талуудын саналыг харгалзан хуралдааныг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт товложээ.

Түүнийг Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн Ц.Хуланг яллагдагчаар татан буруутгаж буй.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэрээс нь 7.3 тэрбум хураагдсан С.Батдөлийг өнөөдөр ШҮҮНЭ
Гэрээс нь 7.3 тэрбум хураагдсан С.Батдөлийг өнөөдөр ШҮҮНЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.