Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЙЛЧЛАЛ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр нэгдсэн байр суурьт хүрлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 58 секунд

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи групп”-ийн төв байранд зочилж, тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар илэн далангүй ярилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хийх албан ёсны хэлэлцээний өмнө “Чайна энержи’ группийн удирдлагуудтай уулзалт хийж, олон жил яригдсан бүтээн байгуулалтын төслийн талаар санал солилцож, зарчмын тохиролцоонд хүрсэн нь онцлог байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд 10 гаруй жил гацаанд орсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболын цэгийг харилцан тохиролцсон билээ.

Өнөөдрийн уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр талын хариуцах бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэхээр харилцан тохиролцлоо.

‘Чайна энержи’ группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ онцлон тэмдэглэхдээ, тус групп цаашид Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа нотоллоо.

“Чайна энержи хөрөнгө оруулалтын групп” ХХК нь БНХАУ-ын нүүрс, эрчим хүч, тээвэр, химийн үйлдвэр зэрэг салбарын цогц үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит эрчим хүчний гол аж ахуйн нэгж юм. Хятадын 31 муж, өөртөө засах орон, хот болон дэлхийд АНУ, Канад зэрэг 10 гаруй улс, бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж, дэлхийн хамгийн том нүүрсний үйлдвэрлэгч бөгөөд дулааны, салхины эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрснээс нефть гарган авах нүүрс-химийн компани юм.

Тус компани 2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд Хятадын “Гуодянь” корпорац болон “Шэнхуа групп” ХХК-ийн нийлүүлснээр байгуулагдсан бөгөөд “төрийн өмчит компанийн хамтарсан өөрчлөн байгуулалт”, “төрийн өмчит хөрөнгө оруулалтын компанийн шинэчлэл”, “дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн аж ахуйн нэгж”, “төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах” гэсэн дөрвөн туршилтыг үлгэрлэн хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж юм.

“Чайна энержи групп” нь 2022 онд дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн 85 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 2 дугаар улирлын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахад Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг
Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 2 дугаар улирлын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахад Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.