Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэм буруутай этгээдүүдийн шүүх хурлыг ирэх сарын 3-нд ТОВЛОЛОО

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр дууссан.

Харин шүүгдэгч

  • Л.Аззаяа,
  • Б.Батбаяр,
  • Ч.Энхбат,
  • Ч.Мөнхбаяр,
  • Д.Цогтбаатар,
  • Б.Будхүү,
  • Б.Даажамба,
  • Б.Чойжилжалбуу,
  • Л.Мягмаржав,
  • Д.Дэлгэрсайхан,
  • Ж.Ганхуяг,
  • Б.Шинэбаатар,
  • Н.Мөнхбат,
  • Э.Эрдэнэ,
  • Ц.Баярсайхан,
  • Г.Цолмон,
  • Ц.Баатарбилэг,
  • Х.Баттулга,
  • Ш.Бүтэд,
  • Н.Сүхболд,
  • Т.Болдмаа,
  • Б.Мөнхтөр,
  • Г.Байгалмаа,
  • Б.Батбаатар,
  • Ч.Өлзий,
  • Г.Батдорж,
  • Я.Батцэцэг,
  • Л.Ням-Очир,
  • Э.Эрдэнэбилэг,
  • Х.Бат-Эрдэнэ,
  • П.Мягмардорж,
  • Ё.Баатарбилэг шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны харгуй” ХХК-удыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлаарх дүгнэлт болон хохирол, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа зарим шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэмт хэргийн хохирол төлбөрийг нөхөн төлөх хугацаа олгохыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн энэ санал, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14:00 цагт товлон үргэлжлүүлж явуулахаар шийдвэрлэв.

Туул голоос 17 настай эрэгтэйн цогцсыг гаргажээ
Туул голоос 17 настай эрэгтэйн цогцсыг гаргажээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.