Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: “Couriers in Mongolia” нэвтрүүлгийн багийнхан эхний илгээмжээ Төв аймгийн Баянцогт суманд хүргэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

БНСУ-ын зургаан жүжигчин Монгол Улсад нэвтрүүлэг хийхээр өчигдөр ирээд буй. Тодруулбал, "Couriers in Mongolia" буюу "Монгол дахь шууданчид" нэвтрүүлгийн зураг авалтад оролцох юм. Тэдний эхний хүргэлтээ өчигдөр Төв аймгийн Баянцогт суманд оршин суух Э.Цэенд хүргэжээ. Түүний нөхрөөс хайрцагтай илгээмж, баглаа цэцгийн хамт хүргүүлсэн байна.

Нэвтрүүлэг ирэх наймдугаар сард БНСУ-д цацагдах аж.

"Couriers in Mongolia" нэвтрүүлгийн багийнхан Алтай таван богдыг зорьж буй бөгөөд нэвтрүүлгийн зураг авалтаа хийхийн зэрэгцээ Монгол орныг эх орондоо сурталчлан таниулж, үзэсгэлэнт байгалийг харан, нүүдлийн аж ахуйтай танилцах зорилготой юм байна.

ТАНИЛЦ: Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ
ТАНИЛЦ: Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ
 
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.