Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЗДС, ПТК энэ сарын 19-нд шугам замаас элсэлт авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Төмөр замын дээд сургууль, Политехник коллежийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл шугам замд зургадугаар сарын 19-нд 09:00-21:00 цагийн хооронд зохион байгуулагдахаар боллоо. Шугам зам дахь УБТЗ-ын дараах салбар нэгжүүдэд доорх цагийн хуваарийн дагуу элсэлтийн бүртгэлийг зохион байгуулах тул элсэгчид та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсэж байна.

Бүртгэл зургадугаар сарын 19-ний 09:00 цагт Замын-Үүд, Сайншанд, Чойр, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Баянтүмэн тасгийн өртөөний байранд нэгэн зэрэг эхэлж, 21:00 цагт дуусна.

Элсэгчид та бүхэн элсэлтийн журам болон дэлгэрэнгүй мэдээллийн талаар 21-242273, 21-242262 дугаарт холбогдож авна уу!

“БЗС-гаас авсан зээлээ журмынх нь дагуу ашигласан, бүрэн төлж барагдуулсан хүмүүсийн нэр төрийг цэвэрлэх ёстой“
“БЗС-гаас авсан зээлээ журмынх нь дагуу ашигласан, бүрэн төлж барагдуулсан хүмүүсийн нэр төрийг цэвэрлэх ёстой“
 
ЦЕГ: Нөхөртөө зодуулсан эмэгтэй “Гомдолгүй” гэж мэдүүлсэн тохиолдолд ч шийтгэл оногдуулна
ЦЕГ: Нөхөртөө зодуулсан эмэгтэй “Гомдолгүй” гэж мэдүүлсэн тохиолдолд ч шийтгэл оногдуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.