
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд төмөр замын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдсээр байна. Тэр дундаа “Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг.
2026 оны эхний зургаан сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 17.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.3 хувиар өссөн байна. Тодруулбал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын ачаа 26.7 хувиар, экспортын ачаа 12.2 хувиар, орон нутгийн ачаа 6.0 хувиар тус тус өссөн байна. Харин транзит ачаа өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.
Импортын ачааны 72.4 хувийг ОХУ-аас, 27.6 хувийг БНХАУ-аас хүлээн авч тээвэрлэсэн бол экспортын ачааны 98.8 хувийг БНХАУ руу тээвэрлэжээ.
БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн транзит дамжин өнгөрсөн ачаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.6 хувиар өссөн бол ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн дамжин өнгөрөх ачаа 7.8 хувиар буурсан байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!