Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЭТ Ж.Ганбат: Би Төрийн сангийн 32000 ам.долларын зээлээр гадаадад суралцсан нь үнэн. Хэрвээ төл гэвэл тухайн үеийн журамтай холбож ярина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн БЭТ Жигжидийн Ганбат нь 2000 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцахдаа БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авсан талаар бид мэдээлсэн. Энэ нь одоогийн ханшаар 110 сая 688 мянган төгрөгтэй дүйцэх юм.

Тэгвэл энэ талаар БЭТ Ж.Ганбатаас тодрууллаа.Тэрбээр энэ тухай хэлэхдээ " Би 2001-2003 оны 7 сар хүртэл магистрт 32000 ам долларын зээлээр суралцаж ирээд, өнөөдрийг хүртэл сангийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар зээлийн журамынхаа дагуу 20 гаруй жил тогтвортой ажилласан байна.

Суралцаж байх үед зээлээ буцаан төлөх нөхцөлтэй байсан бол 20 гаруй жил төлөөд явах байсан одоо тэр үеийн журам өөрчлөгдвөл мэдээж нэг дор бүгдийг нь төлж чадахгүй. Төрийн албан хаагчдын хүүхдүүд боловсролын сангаас зээл авах, мөн энэ нь ил тод байгаагүй нь буруу" хэмээсэн юм.

С.Батдөлийн хэргийг шүүхэд ШИЛЖҮҮЛЖЭЭ
С.Батдөлийн хэргийг шүүхэд ШИЛЖҮҮЛЖЭЭ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.