"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ-ээр томилогдоод байсан Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа өчигдөр дуусч, оронд Х.Мөнхжаргал томилогдсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, түүний оронд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар түр орлон гүйцэтгэгч томилж байгаад сарын дараа Ж.Ганбатыг шинэ удирдлагаар эргүүлэн томилохоор болсон гэнэ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "БЭТ Ж.Ганбатыг чөлөөлж, Ж.Мөнхжаргалыг томилсон" гэлээ.
Сануулахад, 2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон байдаг.