Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Соёлын сэргэлт-2023” аян нийслэлд эхэллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэгтэй, уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлсэн, эерэг хандлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Уг аяны нээлт нийслэлд Баянзүрх дүүрэгт боллоо.

Аяны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцсон юм.

Иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг өрнүүлж буй. Энэхүү аяны хүрээнд нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулах эхний арга хэмжээ өнөөдөр болж байна. Нийслэлийн дүүргүүдэд болох эдгээр үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, дүүргүүдийн ЗДТГ, соёлын ордон хамтран зохион байгуулах юм хэмээлээ.

“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.

Тухайлбал, иргэдэд зориулсан соён гэгээрлийн лекц, илтгэл, соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн, “Соёмбо” чуулгын тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт арга хэмжээнүүд болно.

МАК ХХК-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир: Нарийн царигаар төмөр зам тавьбал танк орж ирнэ гэж айлгадаг үе өнгөрсөн
МАК ХХК-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир: Нарийн царигаар төмөр зам тавьбал танк орж ирнэ гэж айлгадаг үе өнгөрсөн
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.