ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож байгаагаа өнөөдөр зарласан бөгөөд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тэрбээр,
"Монгол Улсын Ерөнхий сайд тусгай сангуудыг мэдээллийг ил тод болго гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу Зам, тээврийн салбарт байдаг Авто замын сангийн мэдээллийг ил тод болгоно. Түүнээс гадна ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцсан суралцагчдын мэдээллийг нээлттэй ил тод болгож байна.
ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 суралцагч суралцсан. Үүнд 11 сая 376 мянган ам.доллар буюу 28 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тодруулбал,
- Салбарын мэргэжлээр-332
- Нийтлэг мэргэжлээр суралцсан-35
- Сургалтын гэрээ нь цуцлагдсан-11
- Хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж байгаа-16
- Одоо суралцаж байгаа-14
- Салбартаа ажиллаж байгаа-262
- Ажлын байр хүлээж, хүний нөөцөд бүртгэлтэй байгаа-63 гэсэн мэдээлэл байна.
Өнгөрсөн онд би сайдаар томилогдсоныхоо дараа ИНЕГ-т аудит оруулахад нэлээд зөрчил дутагдал илэрсэний нэг хэсэг нь энэ.
Мөн би өмнө нь 28 сая ам.доллар гэж зарласан. Гэхдээ мэддээллээ буруу өгсөн байсан. Угтаа бол 11 сая 376 мянган ам.доллар. Төгрөгөөр бол 28 тэрбум төгрөг. Түүнээс гадна өнөөдрийн ханшаар 30 гаруй тэрбум төгрөг. болж байгаа" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!