“Улаанбаатар марафон-2023” ирэх сарын 03-нд зохион байгуулагдана

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран, автомашингүй өдөр буюу зургаадугаар сарын 03-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Тэмцээн өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай.

Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж буй. Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой юм.

Ирэх зургаадугаар сард бүх нийтээр хоёр өдөр амарна
Ирэх зургаадугаар сард бүх нийтээр хоёр өдөр амарна
 
ЭСЯ: БНАСАУ-аас пуужин харвасантай холбогдуулан иргэдийг хоргодох байранд орох анхааруулга гаргасан ч 06.41 цагт анхааруулгыг ЦУЦАЛСАН
ЭСЯ: БНАСАУ-аас пуужин харвасантай холбогдуулан иргэдийг хоргодох байранд орох анхааруулга гаргасан ч 06.41 цагт анхааруулгыг ЦУЦАЛСАН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!