БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Тухайлбал, Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нь АНУ-ын Өмнөд Дакатогийн их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авчээ. Үүнийг одоогийн ханшаар тооцож үзвэл, тэрбээр 110 сая төгрөгийн зээл авч гадаадад суралцсан гэсэн үг юм.
Эргэн сануулахад, түүнийг нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд "Шувуу" ажиллагааны хүрээнд эх оронд нь авч ирэхээр ажиллаж буй билээ.