Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Удаанжаргал “Тавантолгой төмөр зам“ ХХК-ны даргаар ажиллаж байх үед Ё.Баатарбилэг тушаал гаргаж БЗС-гийн зээлээс чөлөөлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Гэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.

Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргал нь АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуульд хоёр жилийн хугацаатайгаар хүний нөөцийн удирдлага чиглэлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан байдаг. Харин үүнийг нь 2019 оны "Гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А658 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед БСШУС-ны сайдаар Ё.Баатарбилэг ажиллаж байжээ.

Н.Удаанжаргалын хувьд зээлээс чөлөөлөгдөх үедээ Тавантолгой төмөр зам ХХК-ны дарга, МОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Харин түүний зээлийг тэглэх тушаал гарсан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ам.долларын ханшаар тооцож үзвэл,Н.Удаанжаргалын 85 сая төгрөгтэй дүйцэх зээлийг тэглэсэн гэсэн үг юм.

Эргэн сануулахад, түүнийг нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй бөгөөд хилээр гарч "оргон зайлсан" хүмүүсийн нэг юм. Иймд Н.Удаанжаргалыг эх оронд нь авч ирж шалгах чиглэлд хууль хяналтын байгууллагаас ажиллаж буй.

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.