Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Н.Удаанжаргал, А.Амундра нар сонсголд ИРСЭНГҮЙ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

"Нүүрсний" хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Үдээс хойш ТавантолгойГашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/, Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/-ийн талаар сонсох юм.

Ирцийн мэдээллийг танилцуулахад, "Голомт"-ын гэх Д.Баясгалан ирсэн гэдгийг Түр хорооноос танилцуулав. Харин олон нийт анхаарал тавьж буй "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, "Бодь Интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра нар ирсэнгүй. А.Амундратай огт холбогдож чадаагүй аж.

Н.Удаанжаргалын тухайд, Монгол Улсаас оргон зайлснаас хойш найман улс дамжин зугтсан гэдгийг АТГ-аас мэдээлсэн байдаг. Тэрбээр, сонсголд ирсэнгүй.

Т.Доржханд: ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн дараагийн нэг хаан бол “Голомт“-ын Д.Баясгалан
Т.Доржханд: ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн дараагийн нэг хаан бол “Голомт“-ын Д.Баясгалан
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.