Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хотоо угаая“ хаврын их цэвэрлэгээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 ААН, байгууллагын 283 алба хаагч оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан "Хотоо угаая" хаврын их цэвэрлэгээ хийх удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 283 алба хаагч нийгмийн хариуцлагын хүрээнд автобусны 20 зогсоол, ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж оролцлоо.

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй 993 тээврийн хэрэгслийн гадна, болон дотор угаалга, 770 тээврийн хэрэгслийн суудлын бүрээс, 316 тээврийн хэрэгслийн дээврийн цэвэрлэгээг хийж гүйцэтгэн нийтийн тээврийн үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага болох MNS 5012:2021 стандартын 6.13-д заасны дагуу шугамын үйлчилгээнд гаргасан байна

Газар хөдлөлтийн үеийн дуурайлган үзүүлэх дадлага сургууль зохион байгууллаа
Газар хөдлөлтийн үеийн дуурайлган үзүүлэх дадлага сургууль зохион байгууллаа
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.