Чойжин ламын сүм музейн урд зүлгийг сүйтгэж барилга барих гэж байна гэсэн мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн билээ. Тус мэдээлэлтэй холбогдуулан Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудастаа барилга барьж зүлгийг сүйтгэхгүй хэмээн бичжээ.
Тодруулбал тэрбээр энэ тухай бичихдээ "Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй. Харин музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын наад захын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлтийг олон жилийн турш тавьж ирсэн байдаг.
Энэ бүгд нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд. Харин өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө байхгүй болно. Зөвхөн боломжуудыг судлах шатандаа явж байна" хэмээжээ.