
Монголын мэргэжлийн уран нугаралтын холбооны дэд тэргүүн, “Акро Монголиа” компанийн үүсгэн байгуулагч, уран нугараач Э.Лхагва-Очир өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Ори студиос" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу циркийн үзүүлбэрийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн ч өдийг хүртэл ажил гүйцэтгэлийн төлбөрөө төлөөгүй талаар мэдэгдэл гаргасан байна.
Сануулахад, "Ори студиос" ХХК 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Бат-Эрдэнийн нэр дээр шилжсэн тухай мэдээлэл opendata.mn нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Гүйцэтгэх захирал Д.Бат-Оюун гэж хүн 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр бүртгэгдэж, эцсийн өмчлөгчөөр иргэн Г.Бат-Эрдэнэ 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлжээ. Дуу, дүрс бичлэг хийх, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйлчилгээ эрхэлдэг Ори студиос ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн нөхөр. Ч.Номингийн хамаарал бүхий Mongol HD TV-ийн бүх мэдээлэл нэвтрүүлгүүд цахим хуудас руу нь орохдоо #ori хаштагтай явдаг байна.
УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнийн Ори студиос ХХК 2026 оны нэгдүгээр сард байгуулсан ажил гүйцэтгэлийн гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлээгүй, “Акро Монголиа” компанийн ажилтан, уран бүтээлчдийг хохироож байгаад тус компанийн зүгээс олон нийтэд мэдээлж, хуулийн дагуу арга хэмжээ авахаа албан ёсоор мэдээлээд байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!