“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төв үений эмгэгийн үзлэг, оношлогоог зохион байгуулж байна.
Үзлэг, оношлогооны урьдчилсан бүртгэлд нийслэл, орон нутгийн 200 гаруй сувилагч хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар, үйлчлүүлэгчдийн тоо 250-д хүрснийг ГССҮТ-өөс мэдээллээ.
Тус үйл ажиллагаа өнөөдөр 10:00-16:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг үе мөчний эмгэг, хэрх үе, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархи, хүзүү нуруу, үений дурангийн үзлэгээс гадна биеийн жингийн индекс тодорхойлох, рентген шинжилгээ, хэвлийн болон зөөлөн эдийн үений ЭХО, компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI зэрэг нарийн мэргэжлийн оношлогоог хийж байгаа юм байна.