Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 370 хүн яаралтай тусламж авсны 140 нь хүүхэд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Үндэсний их баяр наадмын дараах эхний өдөр буюу энэ сарын 14-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын найман цагт бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ.

Тухайлбал, төв болон салбар эмнэлгийн Амбулаторийн тасагт нийт 184 хүнд үзлэг, 150 хүнд боолт эмчилгээ хийсэн бөгөөд яаралтай мэс засал 4, төлөвлөгөөт 67 мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн хэвтэн эмчлүүлэх тасгуудад нийт 565 өвчтөн байснаас шинээр 20 хүн ирсэн бол, 167 өвчтөн эмнэлгээс гарч, өдгөө 417 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн Эрчимт эмчилгээний тасагт нийт 22 өвчтөн байгаагаас насанд хүрэгсэд 17, хүүхэд 5 байна.

Дашрамд дуулгахад, үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2026 оны долдугаар сарын 10-наас 13-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2006 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 1251, 0-18 насны хүүхэд 755 байна. Төв болон салбар эмнэлэгт нийт 84 хүнд яаралтай мэс засал, 67 хүнд төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 370 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 230, 0-18 насны хүүхэд 140 байна. Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 74 байгаагаас 0-9 насны хүүхэд 13, 10-18 насны хүүхэд 21 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн таван хүүхэд байгаа юм.

ГССҮТ: Наадмын өдрүүдэд хурдан морины уралдааны үеэр унаж гэмтсэн таван хүүхэд хүргэгдэн иржээ
ГССҮТ: Наадмын өдрүүдэд хурдан морины уралдааны үеэр унаж гэмтсэн таван хүүхэд хүргэгдэн иржээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!