Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчдийг бэлтгэж эхэллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 24 секунд

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн дагуу боловсролын байгууллагуудад хоол зүйч ажиллах ёстой байдаг. Тэгвэл “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) олон улсын байгууллагын дэмжлэгээр ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчдийг богино хугацааны хөрвүүлэх сургалтаар бэлтгэж эхэлжээ.

Сургалтыг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулиас явуулж буй бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд 36 хоол зүйч, шим тэжээл судлаачийг бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.

Хоол зүйч, шим тэжээлийн судлаачид нь хөрвүүлэх сургалт төгсөөд хөдөө орон нутгийн зорилтот сургуулиудад очиж ажиллах юм. Эдгээр суралцагчдын сургалтын төлбөрийг “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслөөс санхүүжүүлэх юм байна.

Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 84 сургуульд мэргэжлийн хоол зүйч ажиллаж байна. Үдийн хоол хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургуулийн хоол зүйч, шим тэжээл судлаач чухал үүрэг гүйцэтгэнэ. Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2020 оноос эхлэн хоол тэжээлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа боловч төгсөгчдийн дийлэнх нь эмнэлэг болон уул уурхайн компаниудад ажиллаж буй судалгаа байдаг аж.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: ХЗҮХ-г татан буулгах УИХ-ын тогтоолыг дэг зөрчиж баталсан нь нотлогдож байна
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: ХЗҮХ-г татан буулгах УИХ-ын тогтоолыг дэг зөрчиж баталсан нь нотлогдож байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд