Өнгөрсөн онд суррон, скүүтер, мопедоос унаж гэмтсэн 552 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Урин дулааны цаг эхэлж буйтай холбоотойгоор суррон, скүүтер, мопедын хэрэглээ эрс нэмэгддэг тул ГССҮТ-өөс унаж, гэмтэх эсрдэлээс сэрэмжлүүлж байна.

Тухайлбал, 2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.

Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна.

Нийт тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ.

Мөн нийт тохиолдлын 67.1 хувь нь буюу 357 нь эрэгтэйчүүд, 32.9 хувь нь буюу 175 нь эмэгтэйчүүд байгаа бол, тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байгаа юм.

Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл,

  • Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72.0 хувь,
  • Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5 хувь,
  • Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9.0 хувь,
  • Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5 хувь бүртгэгджээ.

Тухайн шалтгаант ослын үед толгой 22.6 хувь, тохой ба шуу 21.1 хувь, өвдөг ба шилбэ 18.4 хувь зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.

Инфляц сүүлийн 7 сар тасралтгүй өсөхөд импортын барааны үнийн өсөлт нөлөөлж байна
Инфляц сүүлийн 7 сар тасралтгүй өсөхөд импортын барааны үнийн өсөлт нөлөөлж байна
 
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор  Хөгжлийн лигрүү уналаа
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор Хөгжлийн лигрүү уналаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!