Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Энэ сарын 26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 15 секунд

Маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд, Увсын баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ:

25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 04 дүгээр сарын 26-наас 04 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18 метр, бусад хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

Д.Сумъяабазар: Зургаан дэд төвийг байгуулахаас одоогийн байдлаар Баянхошуу болон Сэлбэ дэд төвийг байгуулсан
Д.Сумъяабазар: Зургаан дэд төвийг байгуулахаас одоогийн байдлаар Баянхошуу болон Сэлбэ дэд төвийг байгуулсан
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.