Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дулаан шарын гол” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б, дэд захирал Э нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 38 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.115, мөрдөн байцаалтын 2719 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 111, Өмчлөх эрхийн эсрэг 60, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлига, албан тушаалын эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Заналхийлэх 1, нийт 267 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн эмнэл зүйн төвийн гэмтлийн яаралтай тусламжийн тасгийн дарга М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус эмнэлгийн сувилагч М, И нарыг цэргийн ахлагч бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгоно гэх саналыг тавьж хахууль авсан, сувилагч И нь хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Сэлэнгэ аймгийн прокурорын газраас иргэн Х нь тус аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Дархан-Уул аймгийн прокурорын газраас “Дулаан шарын гол” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б, дэд захирал Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Б.Мягмар: Их наядаар хэмжигдэх борлуулалт бүхий бизнесийн орчин бүрдэнэ
Б.Мягмар: Их наядаар хэмжигдэх борлуулалт бүхий бизнесийн орчин бүрдэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.