Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал дахин орж ирээгүй байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нүүрсний хэрэгт УИХ-ын 7 гишүүнийг холбогдуулан шалгаж байгаа талаар УЕПГ-аас мэдээллээ. Тодруулбал, шалгалтын явцад гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УЕПГ-аас УИХ-д хүргүүлж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Тэгвэл дахин өөр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах эсэх талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяагаас тодруулахад "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг мөрдөх байгууллагаас гаргадаг. Улмаар УЕПГ-аас саналыг нь УИХ руу оруулдаг. Одоогийн байдлаар Нийслэлийн прокурорын газарт АТГ-аас ямар нэгэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирээгүй" гэлээ.

“Эцсийн цэг нь авлигатай тэмцэх улстөрчдийн хүсэл зориг руу тулж очоод байгаа юм“
“Эцсийн цэг нь авлигатай тэмцэх улстөрчдийн хүсэл зориг руу тулж очоод байгаа юм“
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.