Жүдо бөхийн олимпын хошой аварга Шёохэй Оно энэ сарын 7-нд Токио хотноо хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр, 2024 онд Парист болох Олимпод оролцохгүй ирэх жилээс Англид дасгалжуулагчийн сургалтад хамрагдана гэдгээ зарласан юм.
Хэвлэлийн бага хуралын үеэр, Шёонхэй Оно “Ирэх жилээс Японы Үндэсний олмпын хорооны гадаадад судалгаа хийх системээр Англид хоёр жил сургалтад хамрагдах болсноо мэдэгдэж байв. Asashi Kasei багтаа дасгалжуулагчаар үлдэж, Парисын олимпод оролцохгүй.
Жүдоч хүнд зодог тайлна гэсэн ойлголт байдаггүй. Тэд бүх амьдралдаа суралцаж, бэлтгэл хийдэг. Зодог тайлах зэрэг асуудалыг жижиг хүрээнд битгий авч үзээсэй. Одоогоор тэмцээн уралдаанд орлцохгүй гэж бодож байгаа ч жүдотой дахин холбогдох боломж олдвол барилдах болно. Жүдогоо орхихгүй.
Ковидын нөлөөгөөр Парисын олимп дөрөв биш гурван жилийн дараа явагдах болсон. Жил хагасын дараа олимп болно. Би одоо ч бэлтгэл хийж байгаа. Нэг жиндээ 10 жил барилдаж байна. Үнэндээ, гар зөрүүлж барилдах жүдоч байхгүй болсон нь олимпод оролцохгүй болоход шалтгаалсан. Тэмцээнийг жижиг том гэж ялгаж болохгүй ч Токио олимпын дараа оролцож түрүүлэхийг хүссэн тэмцээн байхгүй болсон. Үхэх сэхэхээ үзэлцэх хүсэл төрөхгүй байна.
Тулааны урлаг, спорт хоёрын ялгааг сайн ойлгож татами дээр гараасай гэж залуустаа хэлмээр байна. Спорт гэдгээр ч, уралдаан тоглоом ч жүдоч гэдэг утгаараа үхэх сэхэх тулаан. Сэтгэлд хамгийн тод үлдсэн барилдаан бол 2019 онд Японы АШТ-ий хагас шигшээд Масаши Эбинүма ахтай хийсэн барилдаан байсан. Риогийн олимпын аварга болсоны дараа өсөн дэвшихэд минь маш их тус болсон. Би өөрийгөө “Сүүлийн самурай” гэж бодон барилдаж байлаа.
Эх орондоо болсон олимпод түрүүлж чадсан минь хамгийн том бахархал. Бид бол олимпын аварга олон жүдочдын нэг хэсэг нь төдий. Европын жүдо бол өөр. Европт болдог тэмцээн, хамтарсан бэлтгэлд тамирчид намайг халуун дулаанаар угтдаг. Алдар хүнд байгаа үедээ Европын жүдод ороод үзэх хүсэл байна” гэж ярив.
Эх сурвалж: the japan times
Э.Ариунтуяа