Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Сэр-Од 6 дахь олимпдоо оролцоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд, Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4-р байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзлэн Парисыг зорих эрхээ баталгаажуулж, 6 дахь Олимпдоо оролцохоор боллоо.

Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байрт шалгарч Олимпын эрхээ хүртээд байгаа билээ.

Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд Б.Мөнхзаяа 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч Олимпын эрхээ аваад буй юм.

“Парис 2024” Олимпын наадмын марафоны төрөлд Монголын 3 тамирчин ур чадвараа сорино гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
 
Ой, хээрийн түймэртэй холбоотойгоор иргэдийг “ногоон бүс“-д зорчихыг хориглолоо
Ой, хээрийн түймэртэй холбоотойгоор иргэдийг “ногоон бүс“-д зорчихыг хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.