Парисын олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг олон нийтэд нээлттэй танилцуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 19-нд болох "Youth Conference 2024: To the World" эвентэд Michel & Amazonka оролцож, Парисын олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг танилцуулах юм байна.
Тус арга хэмжээг ЦойлогсоZ, Монголын үндэсний олимпын хороо, UG Arena хамтран хамтдаа олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцан, "Парис 2024" Зуны Олимпын наадамд оролцох баг тамирчдаа алдаршуулж, дэмжих эерэг соёлыг эхлүүлж байгаа бөгөөд "Лондон 2012" олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Гавьяат Тамирчин С.Батцэцэг өөрийн туршлагаа хуваалцах юм байна.