Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн гал түймрийн улмаас 30 настай эрэгтэй амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Сэлэнгэ аймаг, Ерөө сумын III багийн Бугант тосгоны төвийн 1-1003 тоот /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-т иргэн Б, Ц нарын 1 давхар байшин хоёрдугаар сарын 07-ны өдрийн 23:18 цагийн орчим шатсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 08-ны өдрийн 01:18 цагт ОБГ хүлээн авсан байна.

Тус сумын Бугант тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 23:25 цагт очиход иргэн Б, Ц нарын 7х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 цаг 55 минут ажиллан хоёрдугаар сарын 08-ны өдрийн 05.10 цагт галыг бүрэн унтраасан байна. Гэвч тус гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид 04:50 цагт хүлээлгэн өгчээ.

Х.Баттулга: Ч.Хүрэлбаатар Монголыг аж үйлдвэржүүлэх, газрын баялгаа боловсруулах ажлыг ЖАДЛАН эсэргүүцдэг
Х.Баттулга: Ч.Хүрэлбаатар Монголыг аж үйлдвэржүүлэх, газрын баялгаа боловсруулах ажлыг ЖАДЛАН эсэргүүцдэг
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.