2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудад зохих үүрэг өгөгдсөн. Тэгвэл энэ хүрээнд нийслэл хотын нийтийн аж ахуйн салбар болон улаанбаатар хотын ус ашиглалтын асуудалд тулгамдаж байгаа өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох зөвлөлдөх уулзалтыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо ,” Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын удирдлагууд хийсэн байна. Уулзалтаар УСУГ-тай гэрээ байгуулан хамран ажиллаж байгаа ААН болон тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, зохих зохицуулалт болон авч хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцсон байна. Уулзалтаас гарсан санал дүгнэлтийг цаашдын бодлого үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх мөн дээд шатны байгууллагуудад танилцуулахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!