Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: Ч.Хүрэлбаатар Монголыг аж үйлдвэржүүлэх, газрын баялгаа боловсруулах ажлыг ЖАДЛАН эсэргүүцдэг

Огноо
Унших
2 минут 4 секунд

No description available.Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд эхэллээ.

Яг одоо Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, төсвийн хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барих төслийн хүрээнд Түр хорооны сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр дуудагдсан бөгөөд тэрбээр биечлэн оролцож байгаа юм. Тэрбээр "Энэ хугацаанд 2 тэрбум доллар Монголд оруулсан. Одоо татан буулгахын оронд Засгийн газар Сайншандын цогцолборт оруулсан 2 тэрбум төгрөгийг 34 хувь гэж үнэлж, 66 хувьд нь гаднын хөрөнгө оруулагч нарыг дуудах ёстой. 2015 оноос нэг жилийн хугацаанд АТГ, ЭЦА шалгасан. 35 мянган га газрыг байгаль орчны үнэлгээ хийнэ гэдэг амар ажил биш. Гэтэл юун татан буулгах талаар яриад байгаа юм бэ. Тухайн үед Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын дарга байсан. Энэ асуудлыг оруулж ирж байсан. Сангийн сайд байхдаа яриад л явсан. Монгол орныг аж үйлдвэржүүлэх, арьс шир, газрын баялгийг боловсруулахыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар. Хэдхэн л хүн байдаг. Би Сайншандын аж үйлдвэр баригдах ёстой гэдэгт итгэлтэй байдаг" гэв.

СОНСГОЛ: Х.Баттулга гэрчээр оролцож байна
СОНСГОЛ: Х.Баттулга гэрчээр оролцож байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.