Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 15 секунд

2003 оноос хойш 22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ олон удаа хүндээр гэмтээж байсан хэрэгт холбогдоод буй НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /08.24/ Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон. Б.Эрдэнэсүхийг:

-Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/,

-Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/

-ЭХТА-ийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ ангиудаар буруутган яллагдагчаар татсан байдаг.

Эрүүгийн хуулийн тус зүйл заалтуудыг дэлгэрэнгүйгээр хүргэвэл:

11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон;

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;

1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгих

1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Ж.Алдаржавхлан: Монголын өв соёл бол зөвхөн монголчуудынх биш дэлхийтэй хуваалцах бидний үнэт баялаг
Ж.Алдаржавхлан: Монголын өв соёл бол зөвхөн монголчуудынх биш дэлхийтэй хуваалцах бидний үнэт баялаг
 
Б.Солонгоо: Түгжрэлийг бууруулах тойрог замын төсөлд хамтрах “China Central Strategic Advisory Group”-ийн намтар, туршлага тодорхойгүй байна
Б.Солонгоо: Түгжрэлийг бууруулах тойрог замын төсөлд хамтрах “China Central Strategic Advisory Group”-ийн намтар, туршлага тодорхойгүй байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!