
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор иргэдийн сонирхсон асуултад Боловсролын яам болон харьяа байгууллагын удирдлагууд мэдээлэл өглөө.
Энэ талаар Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга И.Пүрэвцогт: "Төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг төрөөс шууд тогтоодоггүй. Тухайн их, дээд сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, сургалтын төлбөрийн хэмжээг тогтоодог" гэв.
Өөрөөр хэлбэл, сургууль бүрийн сургалтын төлбөрийн хэмжээ тухайн сургуулийн өөрийн шийдвэрээр тодорхойлогддог аж.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!