
Массачусетс мужийн Миддлсекс дүүргийн прокурорын газраас мэдээлснээр, Актон хотын 17 настай Arjun Aravind эх, дүүгийнхээ амь нас хохирсон хэрэгт хоёр удаагийн хүн амины хэрэгт буруутгагдаад байгаа аж.
Хохирогчид нь түүний 45 настай ээж Sudha Venkatesan, 14 настай дүү Siddharth Aravind нар юм. Тэднийг наймдугаар сарын 11-ний орой Актон хотын Martha Lane дахь гэрээс нь нас барсан байдалтай олжээ. Цагдаагийн байгууллагад тухайн орой 18:37 цагийн орчимд Arjun-ний аав гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байгаа талаар мэдээлж, гэрт нь биеийн байдлыг шалгах хүсэлт гаргасан байна.
Түүнчлэн тухайн айлд очсон багш гэрт нь нэвтэрч чадалгүй, хэнтэй ч холбоо барьж чадаагүй байжээ. Цагдаа нар гэрт очиход Siddharth-ийг нэгдүгээр давхарт, Sudha Venkatesan-ийг подвалын хэсгээс олсон байна. Прокурорын мэдээлснээр хоёр хохирогчид ил харагдах гэмтэлтэй байсан бөгөөд тухайн үед нас баралтын яг шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байжээ. Хэрэв гэр бүлээ хөнөөсөн бол ямар шалтгааны улмаас гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байгаа гэнэ.
Хэрэг гарсны дараа Arjun гэрээсээ алга болсон бөгөөд ээжийнхээ 2014 оны ногоон Honda Accord автомашиныг авч явсан байжээ. Наймдугаар сарын 12-ны өглөө цагдаа нар Уэйланд хотод өөр нэг дуудлагад ажиллаж байхдаа уг автомашиныг илрүүлж, Arjun-ийг дотор нь байхад нь баривчилсан байна.
Миддлсекс дүүргийн прокурор Marian Ryan-ы мэдээлснээр, мөрдөн шалгах ажиллагааны явцад Arjun сүүлийн үед “сэтгэл түгшээсэн зан үйл” гаргаж байсан нь тогтоогдсон байна.
Тодруулбал, тэр интернет болон ChatGPT ашиглан гэр бүлийнхээ гишүүдийг хөнөөхтэй холбоотой онолын санаа, уран зөгнөлт зохиолуудыг хайж байсан гэж прокурор мэдээлжээ. Прокурорын тайлбарласнаар, Arjun ChatGPT ашиглан “gothic novel” буюу готик хэв маягийн зохиолын санаа, дүрүүдийг бий болгож, гэр бүлийнх нь гишүүд амьд үлдэхгүй байж болох тухай заналхийлэлтэй мэт харагдах агуулгатай асуултууд тавьж байсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!