Б.Солонгоо: Түгжрэлийг бууруулах тойрог замын төсөлд хамтрах “China Central Strategic Advisory Group”-ийн намтар, туршлага тодорхойгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

COP17 бага хурлын үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтрахаар болсон юм.

Тодруулбал, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “China Central Strategic Advisory Group”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Тэгвэл дээрх компани нь хэрхэн үүсэн байгуулагдсан, ямар туршлагатай гэх мэт мэдээлэл байхгүй талаар хуульч Б.Солонгоо цахим хуудаснаа бичжээ.

Тэрбээр “China Central Strategic Advisory Group” гээд хайхаар монгол хэл дээрх энэ мэдээнээс өөр илэрц байхгүй. Ямар туршлагатай, хаана хэзээ үүсгэн байгуулагдсан нь ч тодорхойгүй юм. Гэтэл хэдэн их наяд төгрөгийн төсөвтэй төсөлд зөвлөнө гээд байдаг. Хаанаас ийм компани олж, сонгон шалгаруулдаг юм бол.

“Туулын хурдны зам” төсөлд “China Hyway Group Limited” гэх компани шалгарсан байсан. Бас л сураггүй компани" гэжээ.

Улаанбаатарт 20 хэм дулаан
Улаанбаатарт 20 хэм дулаан
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!